Онгоц осолдохоос өмнө бүхээгт гал гарчээ
- 2016-05-23
- Дэлхий
- 0

Парис хотоос Кайрын чиглэлд нисч байсан “Egypt Air” компанийн MS804 онгоц Газар дундын тэнгист осолдсон болохыг Египитийн аюулгүйн албаныхан мэдэгдээд байна. Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байсан Францын аюулгүй байдлын албаныхан Египетийн хойд зүгээс 290 км-ийн зайтай газраас сураггүй алга болсон онгоцны зорчигчдын цогцос, тээш, онгоцны хэлтэрхий зэргийг олсон гэж“CNN” агентлаг мэдээллээ. Кайр хотноо онгоцны хэсгүүдийг шинжилж байгаа бөгөөд одоогоор онгоцны эх бие олдоогүй байна. Ослын шинжээч Себастиэн Барт “Egypt Air” компанийн онгоц осолдохоос гурван минутын өмнө түгшүүрийн дохио илгээсэн болохыг тогтоосон. Онгоцны бүхээгт гал гарсан байна. Гал юунаас болсон, тэсрэх бөмбөг байсан эсэхийг тодруулах боломжгүй. Онгоцны эх биед байрлах хоёр төрлийн хар хайрцгийг олсон цагт баталгаатай мэдээлэл өгөх боломжтой. Галаас үүдэн цонхонд халалт үүсч, улмаар онгоцны дохио алга болсон гэж таамаглаж байна” гэжээ.

Сэтгэгдэл (4)
SFOhUwcFTAp (188.143.232.35)
I5xm5s http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
ccqtqyfNXNcIsOUkWJt (188.143.232.35)
Vg8yLC http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
hdLgNimMmgWvh (188.143.232.62)
VaOAIJ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
vdWnTyRFvIQNmA (188.143.232.62)
UGs0V7 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com