Африкт зика вирус тархаж эхэллээ

 

        Латин америкийн орнуудаар хурдацтай тархсан, шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус Африкт тархаж эхэлсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Африкийн Кабо Верде улсад зикагийн 7000 сэжигтэй тохиолдлыг бүртгэжээ. Мөн 180 жирэмсэн эх халдвар авсан хэмээн тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм. Түүнчлэн ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Бразилд вирусын халдвар авсан 1.5 сая хүн бүртгэгдсэн. 1300 гаруй микроцефали буюу тархины жижигрэлттэй хүүхэд төрсөн гэсэн тоо баримт бий. Африкт зика вирусын 15 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Хурдацтай тархаж байгаа нь гол асуудал болоод байна” хэмээн “dailymail” сайтад мэдэгдлээ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)