Гандболын өсвөрийн аварга Замын-Үүдэд болно
- 2012-01-06
- Спорт
- 0
Монголын Үндэсний Олон Нийтийн, Радио Телевизийн нэрэмжит Улсын аварга
шалгаруулах өсвөр үеийн Гандболын тэмцээн 2012 оны 03 сарын 24-26 ны
өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болно.
Монголын Үндэсний Олон Нийтийн, Радио Телевизийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн Гандболын тэмцээн 2012 оны 03 сарын 24-26 ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болно.
Энэхүү тэмцээн нь 1993 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн болсон ба энэ удаагийн тэмцээн Монгол улсын зүүн урд бүс нутагт зохиогдох гэж байгаагаараа онцлогтой болж байгаа юм. МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөрийн УАШТ-нийг өмнө нь Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэг, Дархан, Эрдэнэт хотуудад тус тус зохион байгуулж байжээ. Энэхүү тэмцээн нь хөдөө орон нутагт гандболын спортыг хөгжүүлэх, хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж бие бялдарыг чийрэгжүүлэх, энэ спортыг сурталчилах, тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой аж.
МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатар, Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг, Монголын Гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар тэмцээний зааврыг баталсан юм. Зааврын дагуу тэмцээнд охид, хөвгүүдийн 14-15 нас, 16-17 насны 2 ангилалын баг оролцох боломжтой ба нэг баг 10 тамирчин, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байна.
Тэмцээнд медальт байранд шалгарсан охид, хөвгүүдийн багт МҮОНРТ, Дорноговь аймгийн ЗДТГ, МГХ-ноос өсвөр үеийн УАШТ-ний алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь 2012 онд Гандболын холбооноос зохион явуулах эхний тэмцээн бөгөөд үргэлжлүүлэн насанд хүрэгчид, мини гандболын зэрэг олон тэмцээн зохион байгуулан хот, хөдөө орон нутгийн тус спортын сонирхогчдыг өргөнөөр хамруулан оролцуулах аж.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран

Сэтгэгдэл (0)