Хөдөлмөрийн сайд “ Вьетнам засвар ” -т цэг тавихаар шийдэв
- 2016-06-07
- Үнэн
- 0

Монголд 700 гаруй вьетнам засварын газар оршин тогтноод, тэдний “ноёрхол ” нийгмийг хэрэн хэрсээр удаж байна . Оршин тогтнохоор барахгүй Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж , дур зоргоороо авирлах нь энүүхэнд. Энэ байдлыг эцэс болгохоор Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар Монгол -Солонгосын хамтарсан Политехник коллежид автомашины Кузов засварын анги нээсэн нь олон залуусын сонирхлыг татаж , өдгөө засварчны ангид элсэгчдийн тоо өргөжиж байна.
Монголын автомашины засварын 90 гаруй хувийг вьетнамчууд хийж гүйцэтгэж байгаа нь бидний хувьд бас эмгэнэлтэй ,ичгүүртэй л хэрэг . Хөгжлийн хувьд биднээсээ нэг их дээрдэхээргүй Вьетнамчууд гэхэд техник технологиороо үлгэрлэсэн шиг хөдөлмөр гэж юу байдгийг энгийн нэг засварчин үзүүлж чадаж байна. Түүгээр ч зогсохгүй , тоолдог хэд маань тэдний хармааруу шуудайгаараа л цутгаж байна. Гэтэл манай залуус ар халхынхаа альхан талд нь гиюүрч явна вэ. Дээд боловсролтой нэртэй цүнх сав барьж, албан тушаалтан дагажгүйхээс хэтрээгүй өрөвдөлтэй залуус хэдэн арваараа хотын гудамж “метрлэж” яваа нь инээд хүрэм.
Эх оронч гэдгээ гайхуулахын тулд элдэв гархи зүүж, туг дадар барьж гүйдэг хоосон бардамнах сэтгэлтэн э эсэрэг шургаа тохируулчихдаг, машины эд ангиа гүйцэд мэддэг, засч чаддаг нарийн мэргэжилтэнүүд бидэнд хэрэгтэй байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг ийм энгийн зүйлд л байдаг юм шүү. Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн , хэдий болтол бид хүний гар харж амьдрах юм бэ, бусдаас дутуугүй хөдөлмөрлөх , хөдөлмөрийн хүн , түүндотроонарийнмэргэжлийнболовсонхүчнийгсургаж, мэргэжлийн боловсрол олгох олон ажлыг хийх цаг үе болчихоод байна. Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэдэгсэн биш билүү.
Н.Аригуун

Сэтгэгдэл (1)
(139.5.218.139)
ÐШШШШШШШ ÐÐЯРСÐÐÐ¥ÐÐ ÐÐÐЬ ÐÐÐРСÐÐÐÐÐÐÐ 4 ÐÐÐÐÐÐ ÐÐÐРЯÐЧÐÐ¥ÐÐÐ ÐÐ¥ÐУУÐÐÐ¥ÐУРÐÐÐ???????? ÐÐÐРХÐÐÐ ÐÐÐ ÐУÐÐ ÐЬ ÐÐ Ð ÐÐÐ ÐÐТÐÐРСÐÐÐУУÐЬ ÐÐ¥ÐÐÐ¥ÐÐС Ð¥ÐРЬ Ð¥ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐÐ ÐÐÐЫ ÐУÐÐÐ ÐÐÐÐ ÐÐÐÐÐÐ ÐÐРЧРЯÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐСÐÐ ÐЧÐÐÐÐУРЮРУУ?!?!?!?! ЯÐСÐÐ ÐÐ¥ УХÐÐÐТÐÐ ÐÐÐЧÐÐ¥ÐÐÐ?!?!?! ТРÐÐРЫРÐÐРЧÐÐЬ Ð ÐÐÐÐÐ ÐÐÐÐ¥ÐУРЮУ!?!?!?!?! ÐÐÐÐ ÐУÐÐÐÐ ÐУÐÐÐ Ð ÐÐÐÐ ÐÐÐÐÐÐÐ ÐÐÐ 4 ÐÐÐ ÐÐÐХУУРСÐÐ ÐÐÐÐÐÐÐРУУРЧ ÐÐÐÐÐ ÐÐЧ ÐУÐÐÐÐÐÐÐ ÐÐРЦÐÐÐ!!!!