Засгийн газар тавантолгойн хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авах уу

 

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд шуурхай мэдээлэл хийлээ. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлэх тогтоолын төслийг хэлэлцжээ. Мөн ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Сайн хашаа" хөтөлбөр болон "Сайн оюутан" хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

 

Тодруулбал, Засгийн газар иргэдийн Эрдэнэс тавантолгойн хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл энэхүү хувиа Засгийн газарт зарж болно гэсэн үг. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.

 

Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх аж. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох арилжааны банкуудтай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Zochin (150.129.141.247)

    2016-06-10

    Yamar ch baisan, yaraltai mungeheregtei bol 300,0 tegregnii huvutsaagaazarsan deer, 750,0 tegregnii huvitsaagaa ur huuhdedee uldeevel sainsan, odoo uneguiduulj 1,0 tegregeer zaruulaad daraa ny heden oligarhuud TT-g hudaldaj avch ezemshih gej baina, ene bol ugaas MAN-iin daraagiin 4 jild hiih ajliin dur zurag bodlogo ny haragdaj baina

  • (150.129.140.28)

    2016-06-09

    өөрсдийнхөө оффор данснаас иргэдэд өнгө өгөх гэж бгаа юм уу? монгол хүн бүр 14 сая төгрөгийн өртэй болсон биз дээ. одоо дээр нь энэ мөнгийг өгөх гэж баялагаа, газар нутгаа худалдах нь.....энэ ёс -г нэн яаралтай огцруулж толгойг нь тасдвал таарна.

  • kkk (103.10.23.98)

    2016-06-09

    unen bol olon xunii bagch gesen oroo darax baixdaa

  • bakizaluu (122.201.24.213)

    2016-06-09

    Yanadaa huurhii mongolchuud mini