Ази тивийн эмэгтэйчүүдийн боксын аврага Улаанбаатарт болно

Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-26-нд Улаанбаатар хотноо болох аж.
Сонирхогчийн боксын эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 16-26-нд Улаанбаатар хотноо болох аж. Харин тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 3-нд эмэгтэй боксчдын ДАШТ,  БНХАУ-ын Чиндао хотод болж аваргаа тодруулах юм байна.
Тус тэмцээн нь олимпийн эрх олгох учраас манай эмэгтэй боксчдын хувьд чухал ач холбогдолтой юм. Монголын эмэгтэй боксчид  Ази тивийн аварга шалгаруулах өмнөх тэмцээнээс хэд хэдэн медаль хүртэж байсан. Тухайлбал, 52 кг-д Ц.Цэрэнчимэг хүрэл, 51 кг-д М.Нандинцэцэг мөнгө, 81 кг-ын жинд Б.Одмаа хүрэл медалийн эзэд болж байжээ.



Э.Саран

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)