Монгол, Солонгос дуурийн дуучид хамтарна

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Тэжон хотын дуурийн байгууллагын уран бүтээлчид хамтран “Дон Жуан” дуурийг тоглох гэж байна.

 

Тус дуурийн анхны тоглолт 1787 онд Прага хотноо болж байсан түүхтэй. Харин манай тайзнаа 2004 оны аравдугаар сарын 23-нд анх тоглож байсан юм. Энэ удаад ДБЭТ-ын уран бүтээлчид Солонгос улсын дуурийн дуучидтай хамтран олон нийтийн хүртээл болгох нь ээ.

 

Харин уран бүтээлчдийн уран чадвар, хөдөлгөөн, жүжиглэлт зэрэгт БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллаж байгаа бол симфони найрал хөгжмийг Рю Мён Ү удирдах ажээ. Дуурийг энэ сарын 18, 25-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

О.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)