Дүнжингарав, Мишээл, Драгон төвд гадаад паспортын сунгалт хийхгүй
- 2016-06-21
- Үнэн
- 0

Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар /УБСЕГ/- ын хэвлэл, мэдээллийн ажилтан Ч.НЯМЦЭЦЭГЭЭС дараах зүйлийг тодруулав.
-Иргэд гадаад паспорт авахдаа заавал 100 айл дахь УБЕГ-ыг зорих шаардлагагүй болжээ. Энэ талаар тодруулна уу?
-Жил бүрийн 6-9 дүгээр сард гадаад паспорт олгох үйлчилгээний ачаалал эрс нэ мэгддэг. Учир нь, аялал зугаалга, амралтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гадагшаа олноор явдаг. Тиймээс нийслэлийн үйлчилгээний нэг цэг болох Дүнжингарав, Мишээл, Драгон төвд гадаад паспорт авах иргэдэд үйлчлэх үйлчилгээг өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ.
-Бүрдүүлэх материал, төл бөрийн хувьд өөрч лөлт оруулсан уу?
-Дүнжингарав, Мишээл, Драгон төвд зөвхөн гадаад паспорт анх удаа авч байгаа болон хуучнаа үрэгдүүлж, гэмтээсэн иргэдэд үйлчилнэ. Гадаад паспорт авах иргэн өөрийн биеэр очиж хурууныхаа хээг уншуулахаас гадна иргэний үнэмлэх, төлбөр төлсөн баримттай байхад л болно. Мөн дээрх төвүүдэд энгийн үйлчилгээг авч байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний захиалсан паспорт 7-10 хоногт гарна гэсэн үг. Цаашид үйлчилгээ жигдэрвэл яаралтай гаргах үйлчилгээг авч эхэлнэ. Сун галтын тухайд иргэд зайлш гүй 100 айлын гадаад пас портын хэлтэст очиж үйлчлүүлнэ
. -Цээж зураг шаардлагагүй гэсэн үг үү?
-Ер нь бол иргэд 100 айл дахь гадаад паспортын хэлтэст стандарт хангасан цээж зургаа зайлшгүй авч очих ёстой. Харин дээрх гурван салбарт бүртгэлийн ажилтан бүртгэл хийх явц даа тухайн иргэний зургийг дарж үйлчилнэ. Иргэд гадаад паспортын зураг авхуулахдаа төлдөг төлбөрөө бүртгэлийн ажилтанд өгөх юм. Бэлэн болсон гадаад паспортын буцаан олголтыг иргэн өөрийн хүсэлтээр “Монгол шуудан” компаниар дамжуулан гэрийн болон ажлын хаягаараа авах боломжтойгоос гадна захиалсан газраасаа заасан хугацаанд авч болно.
Ц.Заяа

Сэтгэгдэл (2)
Zochin (124.158.125.119)
12 nastai gadaad pasportniig yaj awah yum be.
(103.10.23.222)
Ñагийн Ñ ÑвааÑийг Ð½Ñ Ð¼ÑдÑÑ Ð±Ð¾Ð»Ð¾Ð¼Ð¶ байна ÑÑ