Поп хөгжмийн домог Принцийн хүрмийг худалджээ
- 2016-07-04
- Энтертайнмент
- 0

АНУ-ын домогт дуучин Принц буюу Рожер Нелсоны бүх цаг үеийн шилдэг дуу “Purple rain” дууны клипэндээ өмсдөг ягаан өнгийн хилэн хүрмийг өнгөрсөн баасан гаригт Лос Анжелос хотод 192 мянган ам.доллараар дуудлага худалдаагаар борлуулжээ. Мөн тус дуудлага худалдаагаар дуучны 1984 онд тоглолтон дээрээ өмсч байсан хар цагаан өнгийн савхин хүрэм 96 мянган ам.долларт хүрсэн байна. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард 57 насандаа Миннеаполис хот дахь гэртээ таалал төгссөн юм. Түүний дурсгалыг хүндэтгэн шүтэн бишрэгчид нь өдөр бүр гэрийнх нь үүдэнд цугларч, цэцэг үлдээдэг аж.

Сэтгэгдэл (0)