Хятадад ширүүн борооны улмаас 186 хүн амиа алджээ

 

        БНХАУ-д зургаадугаар сарын дунд үеэс хойш үргэлжлэн орж буй ширүүн борооны улмаас үер бууж, хөрсний нуралт үүсчээ. Гамшгийн уршгаар 186 хүн амиа алдаж, 45 иргэн ор сураггүй алга болсон гэж орон нутгийн удирдлагын төвөөс мэдээллээ. Хятадын зүүн бүсийн Хубэй болон зэргэлдээх Анхуй мужид 17 сая орчим оршин суугч орон гэрээ алдаж, гамшигт өртөөд байгаа гэнэ. “Үндэсний гамшгаас хамгаалах” нийгэмлэгийн шинжээчид хоёр мужид онцгой байдалд ажиллаж байгаа бөгөөд гамшгийн IV зэрэгт хүрсэн гэж тодорхойлсон аж. Хоёр мужаас 975 мянга орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Нутгийн захиргаанаас гамшигт нэрвэгдсэн иргэдэд гурван мянган майхан, гурван мянган эвхдэг ор, таван мянган хөнжил тараажээ. Хөрсний нуралтын улмаас 400 мянга орчим айлын орон гэр сүйдэж, 1.4 сая га тариалангийн талбай сүйдсэн байна. “Үндэсний гамшгаас хамгаалах” нийгэмлэгийн мэдэгдэж буйгаар Хөх нуур, Донтин, Пояан мөрний усны төвшин нэмэгдэж, хөрсний нуралт үүссэн гэнэ. Мөн ширүүн бороо ирэх долоо хоног хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс анхааруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)