Иракийн дотоод хэргийн сайд огцорлоо

 

        Иракийн дотоод хэргийн сайд Мохаммед Габбан саяхан гарсан террорист халдлагад хариуцлага хүлээн огцрохоор болжээ. Нийслэл Багдад Хотын Карадда дүүрэгт энэ даваа гаригт хэт даврагчид халдлага үйлдэж 250 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм. 2003 оноос хойш хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага энэ удаагийнх аж. Түүнчлэн өнгөрсөн сарын 9­нд террористуудын хийсэн хоёр дэлбэрэлтийн улмаас 22 амь үрэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)