АНУ Ким Жон Ун-д хориг тавилаа
- 2016-07-08
- Дэлхий
- 0

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг хүний эрхийг зөрчиж байгаа хэмээн буруутган АНУ анх удаагаа хориг тавилаа. АНУын Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар, Умард Солонгосын нэр бүхий 10 албан тушаалтны нэрсийг хар дансанд оруулсан байна. Хориг арга хэмжээний хүрээнд дээрх хүний АНУ дахь хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэдийг тэдэнтэй бизнес хийж, хамтрахыг хоригложээ. Мөн Сангийн яамнаас “ Умард Солонгос бол дэлхийн хамгийн дарангуй орон” гэж дурджээ. Цөмийн хөтөлбөртэй нь холбогдуулан Умард Солонгосын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ аваад байгаа юм. Хамгийн сүүлд авсан дээрх хориг арга хэмжээ бол Умард Солонгосыг тусгаарлах бодлогоо АНУ улам эрчимжүүлж байгаагийн нэг илрэл гэж шинжээчид үзэж байна.
А.Даваа

Сэтгэгдэл (0)