Обама, Порошенкотой Оросын эсрэг хоригийг хэлэлцэнэ

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Варшав хотноо болох НАТО-ийн Дээд хэмжээний уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзаж, ОХУ-д авсан хориг арга хэм жээг хэвээр үлдээх амлалтаа бататгана гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх Бен Родс мэдэгдэв. Обама, Порошенко нар Минскийн гэрээг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг мөн хэлэлцэх аж. ОХУ-аас НАТО-д суугаа төлөөлөгч Александр Грушко мэдэгдэлдээ, НАТО-ийн бэлтгэсэн Украины цэргийн хүчнийхэн тус улсын зүүн бүс дэх зааглах шугамын ойролцоо ажиллагаа явуулж байгаад түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)