Америкийн 4800 цэрэг Афганистанд үлдэнэ

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригт мэдэгдэл хийхдээ “Афганистанд байгаа америк цэргийн тоог энэ оны эцэс гэхэд 50 хувиар цөөлж, 5500 болгоно гэсэн мэдэгдлээ өөрчлөхөөр боллоо. Ирэх онд Афганистанд 8400 цэрэг үлдэнэ. Учир нь, тухайн бүс нутагт террорист халдлага ихээр гарч, аюулгүй байдал алдагдаж байгаа учраас 8400 цэргээ үлдээхээр төлөвлөж байна” хэмээн онцолжээ. Обама хэлсэн үгнээсээ буцаж байгаа тохиодол анхных биш юм. Тэрбээр 2012 онд Афганистанд цэргээ байршуулна гэж байсан ч шийдвэрээ өөрчилсөөр 2014 он болсон юм. Харин уг шийдвэрийн хэрэгжилт мөн хойшилсоор энэ онд цэргээ илгээсэн аж. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн уг шийдвэрийг Афганистаны Ерөнхийлөгч Ашфар Гани дэмжиж байгаа бөгөөд “Хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)