Шилдэг гүйцэтгэх захирлуудыг шалгаруулна

“Монгол корпорациудаа дэмжье” уриан дор нэгдсэн, салбар бүрийн шилдэг захирал, менежментийн судлаачдаас бүрдсэн “CEO Коллеж Баг”- аас жил бүр “Оны шилдэг CEO /Гүйцэтгэх захирал/”-г шалгаруулдаг уламжлалтай.

Шилдэг гүйцэтгэх захирлуудыг шалгаруулна

“Монгол корпорациудаа дэмжье” уриан дор нэгдсэн, салбар бүрийн шилдэг захирал, менежментийн судлаачдаас бүрдсэн “CEO Коллеж Баг”- аас жил бүр “Оны шилдэг CEO /Гүйцэтгэх захирал/”-г шалгаруулдаг уламжлалтай.

 “Оны шилдэг СЕО”-г нэрлэхдээ хувийн мэдлэг, ур чадвар, хуримтлуулсан туршлага, удирдаж буй компанийн өнгөрсөн оны амжилт зэрэг олон шалгуур үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд багийн гишүүдийн хамтын шийдвэрээр шалгаруулдаг ажээ.

“2011 оны шилдэг CEO” 3 хүнийг СЕО Коллеж Баг, Монголын Бизнесийн Зөвлөл, бизнес телевиз BTV, www.gogo.mn мэдээллийн сайт зэрэг байгууллагууд хамтран нэрлэхээр ажиллаж байгаа юм байна.

Өнгөрсөн жилд өөрийн удирдсан компаниа зах зээлийн өсөлттэй хөл нийлүүлэн амжилттай удирдсан  гүйцэтгэх захирлуудыг мэргэжилтнүүд “Оны шилдэг CEO”-д нэр дэвшүүлээд байгаа ажээ.

“2011 оны шилдэг CEO”-г 2012.01.15-нд зарлах бөгөөд нэр дэвшигчдийг  уламжлал ёсоор компанийн захирлуудтай уулзуулан, хүндэтгэлийн яриа хийлгэж, цом өргөмжлөл олгох юм байна.

Дашрамд дурьдахад “2009 оны шилдэг CEO” - оор Чоно Групп ХХК-ийн Ерөнхий захирал Ш. Алтанбагана, Хас Банкны Гүйцэтгэх захирал Ч. Ганхуяг, Витафит Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал С. Болорсайхан, Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Д. Болор, Монгол Тамхи Со ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж. Баянмөнх, Хаан Банкны Гүйцэтгэх захирал Питер Морроу нар, “2010 оны шилдэг СЕО”-оор Ньюком Групп ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Болд шалгарч байсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)