Оюуны өмчийн байгууллагуудын Дээд хэмжээний уулзалт болж байна
- 2016-07-21
- Дэлхий
- 0

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас Ази, Европ тив, далайн 70 орчим орны Оюуны өмчийн газрын Дээд хэмжээний уулзалтыг энэ өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Энэхүү уулзалтаар дэлхий дахин болон улс орон тус бүрийн нийгэм, эдийн засаг, соёлын амьдралын хүрээнд оюуны өмчийн үүрэг ролийг дээшлүүлэх, мөн түүнчлэн улс үндэстнүүдийн оюуны өмчийн тогтолцоог бэхжүүлэх, бүтэц хүчин чадлыг нь хөгжүүлэх оновчтой бодлогыг тодорхойлох зорилготой юм. Мөн үүний хамт улс орнуудын оюуны өмчийн тогтолцоо, оюуны өмчийн байгууллагын үлгэр жишээ болохуйц чиг хандлагыг нээн илрүүлэх зорилготой байна. Инноваци, бүтээлч үйл ажиллагааны үйлдвэрлэл нь улс үндэстний хөгжил дэвшлийн нэг үндсэн түлхүүр хэмээх үзэл баримтлалд суурилан оюуны өмчийн байгууллагын тогтолцоог бэхжүүлэн хөгжүүлэх асуудлыг энэхүү Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэж байгаа ажээ. Манай улсын төлөөлөгчид 3 удаагийн илтгэл хэлэлцүүлэх бөгөөд манай орны оюуны өмчийн өнөөгийн тогтолцоо илүү оновчтой болохынхоо хувьд ДОӨБ болон бусад улс орны анхаарлын төвд байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)