Сэтгүүлч Павел Шеремет Киев хотод амиа алдлаа

 

-Шеремет нь Беларус, Украин, Оросын удирдлагуудыг хатуу шүүмжилдэг байжээ-

 

Украинд ажиллаж байсан Беларусын нэртэй сэтгүүлч автомашиных нь доор суурилуулсан бөмбөг дэлбэрсэний улмаас амь насаа алдлаа. Тодруулбал, Украинска Правда мэдээний вэб сайтад ажиллаж байсан нэрт сэтгүүлч Павел Шеремет Лхагва гаригт амиа алдлаа. Киев хотын төв хэсэгт автомашин доор нь суулгасан тэсрэх бөмбөг дэлбэрсэнийг албаны хүмүүс тогтоожээ. Павел Шеремет нь 44 настай, Беларус улсын сэтгүүлч байсан юм. Тэрээр Украинска Правда вэбсайтад орохоосоо өмнө Оросын төрийн телевизэд ажиллаж байсан юм байна.

 

Украины Ерөнхийлөгч Петро Порошенко Шереметийн аллагыг “аймшигтай гэмт хэрэг” гэж нэрлээд, яаралтай мөрдлөгө явуулахыг тушаажээ. Мөн Холбооны Мөрдөх Товчоо, Европын Холбооны шинжээчдээс мөрдлөгөд туслахыг хүсчээ.

 

ОХУ-ын ГХЯ-наас сэтгүүлчийн үхэлд эмгэнэл илэрхийлсэн байна. “Тэр бол од байсан. Орчин цагийн нийгэм, улс төрийн зургийг гүнзгий ойлгодог сэтгүүлч байсан юм” хэмээн Украинска Правда вэб сайтад хамт ажилладаг нөхөр нь бичсэн байна.

 

Бөмбөг дэлбэрэх үед Шеремет автомашинд ганцаараа байжээ. Тэрбээр Беларус, Орос, Украины удирдагч нарыг хатуу шүүмжилдэг байсан юм. 1997 онд Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн засгийн газрыг шүүмжилсэн нийтлэл бичсэний дараа тэрээр шоронд хоригдож байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)