Дижитал “Галзуу ганц” тоглолт хийнэ
- 2016-07-28
- Энтертайнмент
- 0
“Чамдаа”, “Дурлаж байх шиг байна” зэрэг уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулсан “Дижитал” хамтлаг сонсогчдодоо гэнэтийн бэлэг барихаар болжээ. Тэд энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг онгоцонд “Галзуу ганц” тоглолтоо толилуулахаар болсон байна. Тоглолт хоёр цаг 30 минут үргэлжилэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх аж. Харин хөлөг онгоцны багтаамжаас хамаарч 600 тасалбар борлуулах юм байна
Д.Мөнх
Сэтгэгдэл (0)