Дэлхийн хөрөнгийн зах зээлийн дээд амжилтыг “АЛИБАБА” эзэмшдэг

 

Манай улсын мэдээлэл холбоо, цахим ертөнц ойрын хоёр өдөр Хятадын тэрбумтан, дэлхийн хамгийн их ашиг орлоготой цахим худалдааны www.alibaba.com сайтыг үүсгэн байгуулагч Жак Магаар “амьсгалж” байна. Түүний Монголын 300 залуу, бизнес эрхлэгчдэд уншсан лекц, тавьсан илтгэл онц сонирхолтой байлаа.


СОНИУЧ БАЙХ НЬ АМЖИЛТЫН ҮНДЭС БОЛДОГ 

 

Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд төрсөн Ма Юнь тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. Дунд сургуулиа дүүргээд Бээжингийн их сургуульд элсэхийг хүсч хэдэнтээ шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Арга буюу төрөлх хотдоо эргэн ирж Багшийн сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн байна. Гэвч электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллахын зэрэгцээ орчуулга, рестораны менежерийн туслах зэрэг олон ажил хийж байсан нь түүний сониуч зангийн илрэл төдийгүй бизнест хөл тавих эхлэл болжээ. 1992 оноос орчуулгын товчоо байгуулсан нь дампуурч, хувцас, эм, бэлэг дурсгалын зүйл зэрэг жижиг наймаа эрхэлж байлаа. Улмаар АНУ­д очиж бяцхан интернэт кафе нээсэн бөгөөд энэ нь тодорхой амжилт олсноор жижиг, дунд бизнес эрхлэгчид болон үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбох интернэтийн төвлөрсөн сайт нээх санаа төржээ. Тэрбээр нутагтаа буцаж ирмэгц “Хятадын шар хуудсууд” нэртэй лавлах ажиллуулж, сайтаа санхүүжүүлж эхэлсэн байна. 1988 онд Yahoo.com­ын үндэслэгчдийн нэг Жерри Янг­тай танилцсан нь түүний амьдрал, ажил үйлсийн чухал үе болсон төдийгүй хожим “Алибаба”­гийн томоохон хувьцаа эзэмшигч болгосон түүхтэй

 

БИЗНЕС ЭХЛҮҮЛЭХЭД ХЭРЭГЛЭГЧДЭЭ ОЙЛГОХ НЬ МӨНГӨНӨӨС Ч ЧУХАЛ

 

1999 онд Ма Юнь найз нарынхаа тусламжтайгаар 60 мянган ам.доллар цуглуулж, аlibaba.com сайтаа нээжээ. Тэрбээр “Бидний өрсөлдөгчид Хятадад биш Цахиурын хөндийд байна. Бид эрч хүчтэй ажиллах хүсэл тэмүүллийг нь тэднээс сурах хэрэгтэй юм” гэж ажилтнууддаа уриалж, Amazon, Apple, Microsoft зэрэг аваргуудтай өрсөлдөхөөр шийдсэн байна. Орон сууцны нэг өрөө хөлслөн ажлын байр болгосон “Алибаба”-д АНУын хөрөнгө оруулалтын Дэлхийн хөрөнгийн зах зээлийн дээд амжилтыг “АЛИБАБА” эзэмшдэг Goldman Sachs банк таван саяын хөрөнгө оруулж, Японы харилцаа холбооны Softbank 32 хувийг нь 20 сая ам.доллараар худалдан авчээ. 2002 оноос “Алибаба” ашигтай ажиллаж, нэр хүнд нь өссөн төдийгүй Ма Юнийг Жак Ма гэж хүндэтгэн нэрлэх болов. Тэрбээр бизнесээ улам өргөжүүлж, тухайн ондоо Taobao.com сайтыг нээсэн нь хэрэглэгчдийг байлдан дагуулж, гурван жилийн дараа Yahoo түүний хувьцааны 44 хувийг нэг тэрбумаар худалдан авсан байна. Мөн Европ, АНУ-ын хувцасны брэнд компаниудыг Хятадын зах зээлд гаргаж, өөрийн орны худалдаа эрхлэгчдийг дэмжиж сурталчлах aliexpress.com сайтыг ажиллуулж эхэлжээ. Одоогоор “Алибаба” групп Хятадын онлайн худалдааны 80 хувийг атгаж, 300 сая гаруй хүн тус сайтуудаар Хятадын дорно зүгийн Ханчжоу хэмээх жижигхэн хотод 1964 онд төрсөн Ма Юнь тийм ч сурлага сайтай хүүхэд байгаагүй гэдэг. Дунд сургуулиа дүүргээд Бээжингийн их сургуульд элсэхийг хүсч хэдэнтээ шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Арга буюу төрөлх хотдоо эргэн ирж Багшийн сургуулийг англи хэлний багш мэргэжлээр төгссөн байна. Гэвч электрон үйлдвэрлэлийн институтэд ажиллахын зэрэгцээ орчуулга, рестораны менежерийн туслах зэрэг олон ажил хийж байсан нь түүний сониуч зангийн илрэл төдийгүй бизнест хөл тавих эхлэл болжээ. 1992 оноос орчуулгын товчоо байгуулсан нь дампуурч, хувцас, эм, бэлэг дурсгалын зүйл зэрэг жижиг наймаа эрхэлж байлаа. үйлчлүүлж байгаа юм.

 

БИЗНЕСИЙН АМЖИЛТ

2014 оны есдүгээр сард “Алибаба” групп НьюЙоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, 25 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дээд амжилт болсон байдаг. Үүний үр дүнд тус группийн нийт хөрөнгө 230 тэрбумаас давж, дэлхийн тэргүүлэх 20 компанийн нэгд тооцогдох болжээ. “Алибаба” группийн хувьцааны 8.8 хувийг эзэмшдэг Жак Ма Юнь нь Хятадын хамгийн баян хүн болж, хөрөнгө нь 21.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

 

ИРГЭН МА-ГИЙН ТУХАЙ ТОВЧХОН

 

Дэлхийн хамгийн том технологийн компанийг үүсгэн байгуулагч маань техник хэрэгсэл ашиглахдаа гарамгай нэгэн биш гэнэ. “Би технологийн талаар юу ч мэдэхгүй. Компьютер ашиглахдаа ердөө л е-мэйл илгээж, хүлээн авах болон интернэт үздэг” гэж нэг ярилцлагадаа хэлсэн байна. Харин тэрбээр покер тоглож, Хятадын эртний уламжлалт эмчилгээг сонирхдог бөгөөд тулааны урлаг кунгфугээр хичээллэдэг. Мөн түүний эцэг эх нь Хятадын уламжлалт Пингтан буюу хүүрнэн өгүүлэх урлагийн жүжигчид байсан болохоор Ма тэднийхээ олны өмнө я рьж жүжиглэх арга барилаас эзэмшсэн гэж үздэг юм байна. Тиймээс түүний яриа, илтгэл лекц нь сонирхолтой болдог аж. Жак Ма хэдийгээр “Алибаба” группийн ТУЗ-ийн даргын албан тушаалаасаа буусан ч сүүлийн үед Хятадын тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдолтой тэмцэж, өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах талаар идэвхтэй ажиллаж байгаа юм. “Ундны ус, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас шалтгаалан элдэв өвчин түгээмэл болж байна. Үүнтэй тэмцэхэд би өөрийн хөрөнгө, цаг хугацааг харамгүй зарцуулах болно” гэж тэрбээр “The Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.

 

 

Д.Мөнхжаргал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • нуугдмал покер - Зөвлөмж болгож буй онлайн покер болон бэлэн мөнгө холд'эм онлайн сайтууд (180.229.65.204)

    2024-11-29

    HID покер – Татаж авах шаардлагагүй, шууд тоглоорой! Хаана ч, хэзээ ч хурдан нэвтрээд өрсөлдөөрэй! https://hid001.com/

  • Дэвид (166.216.157.51)

    2016-07-31

    Хятадад юу юм гэхээс Америк,Европ болон Японд бол юу ч биш шүү дээ. Алибаба гаас дандаа хулхи хог л Хятадууд хоорондоо өгч авалцана.Тэрнээс Америкчууд бол эндээс юм авдаггүй. Би нэг удаа авч үзсэн. Найдваргүй хулхи юм билээ.

  • (119.40.103.50)

    2016-07-29

    Жак ма.д ганц ширхэг гайгүй костюм байдаг л юм бна даа.Монголд унтлагын өмдтэйгөө л яваад байсан.