Нетфликс “Панамын баримт бичиг”-ээр кино хийнэ

                               

Интернэтээр кино түрээслэдэг Нетфликс компани “Панамын баримт бичиг”-ийн тухай кино бүтээхээр болжээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос дэлхийн өнцөг булан бүр дэх улс төрч, бизнесмэн, олны танил хүмүүсийн оффшор компанитай холбоотой 11.5 сая санхүүгийн нууц баримтыг өнгөрсөн хавар дэлгэсэн билээ. Тэгвэл Нетфликс компани кино бүтээх албан ёсны эрх авсан тухай “Independent” сайт мэдээллээ. Тэдний мэдээлж буйгаар уг киног нууц баримтыг дэлгэсэн Германы “Sьddeutsche Zeitung” сонины сэтгүүлч Фредерик болон Бастиан Обермаярын амьдралаар төлөөлүүлэн үзүүлэх гэнэ. Дөрвөн цуврал кино бүтээх бөгөөд эхний ангийг энэ онд гаргахаар төлөвлөсөн аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)