ОХУ-ын тамирчдын Олимпод оролцох эсэхийг ОУОХ шийдвэрлэнэ

                                                  

ОХУ-ын тамирчдын Олимпын наадамд оролцох эсэхийг Олон Улсын олимпын хорооны гурван хүнээс бүрдэх зөвлөл эцэслэн шийдвэрлэхээр болжээ. Зөвлөлийн бүрэлдэхүүнд Дэлхийн сур харвааны холбооны ерөнхийлөгч, ОУОХ-ны Эрүүл мэнд, шинжлэх ухааны комиссын тэргүүн Угур Эрдэнэр, ОУОХ-ны тамирчдын комиссын гишүүн Клаудиа Бокел, ОУОХ дахь Испанийн гишүүн Хуан Антонио Самаранч-жуниор нар багтсан байна. ОХУ-ын явуулсан сэргээшийн хөтөлбөртэй холбоотой маргаан дэгдээд байгаа энэ үед тус улсын тамирчдын Олимпод оролцох эсэхийг спортийн төрөл тус бүрийн толгой байгууллага шийднэ гэж ОУОХ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. Гэвч энэ удаад тус гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл Оросын тамирчдын “Рио-2016” наадамд оролцох эсэхийг шийдвэрлэнэ гэж ОУОХ мэдэгдлээ. Одоогоор ОХУ-ны 250 гаруй тамирчин Риог зорих эрхтэй болоод байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)