Агаарын бөмбөлөг осолдож 16 хүн амиа алджээ
- 2016-08-01
- Дэлхий
- 0

АНУ-ын Техас мужид агаарын бөмбөлөг осолдож, 16 хүн амиа алджээ. Осол Техас мужийн нийслэл Остин хотоос өмнө зүгт 50 км-ийн зайд Локхартад болсон байна. Уг хэргийн гэрч гэж тодорхойлж буй мужийн оршин суугч Маргарет Вайлие хэвлэлд “Манай гэрийн ойролцоо уг хэрэг болсон. Ямар нэг зүйл салхи сөрж маш хүчтэй ирж буй чимээ гарсан. Хэсэг хугацааны дараа дэлбэрэлт болж, гал гарсан” гэжээ. Харин АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газрын хэвлэлийн төлөөлөгч “Бөмбөлөг агаарт хөөрч байх үед тавцан дээр гал гарч, доош унасны улмаас осолдсон. Тавцан дээр байсан 16 зорчигч бүгд амиа алдсан байна” гэж мэдэгдэв. Техас мужийн цагдаагийн байгууллага, Холбооны мөрдөх товчоо хамтран хэргийн газар шалгалт хийж, амиа алдсан зорчигчдын мэдээллийг цуглуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл (0)