Орос-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт болно

       

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юу Жүн тус улсад ирэх есдүгээр сард Өмнөд Хятадын тэнгист ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсон талаар мэдэгдлээ. Уг цэргийн сургуулилт нь хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэнгисийн цэргийн хүчний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд аливаа улс орны эсрэг чиглээгүй гэж Хятадын Батлан хамгаалах яамнаас онцлов. Харин ажиглагчдын үзэж буйгаар хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт нь АНУ-ын баримталж буй бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэх зорилготой үйлдэл гэж үзэж байна. Уг сургуулилт нь хоёр орны хувьд тэнгист хийж буй анхны сургуулилт юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Дэмжигч (202.179.31.80)

    2016-08-02

    Маш зөв. АНУ ганцаараа дэлхийн улс орнуудын зохицуулагч арай биш баймаар юм аа

  • зочин (103.57.95.131)

    2016-08-01

    ашгүй дээ АНУ тэргүүтэй барууныхны хэт даварсан түрэмгий бодлогод энэ тэтээр хариулах цаг болсон