Сирид ОХУ-ын нисдэг тэргийг сөнөөжээ

Сирийн Идлиб мужид ОХУ-ын “Ми-8” нисдэг тэргийг сөнөөсөн талаар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээллэжээ. Урьдчилсан мэдээгээр, цэргийн онгоцоор зорчиж явсан хүмүүс бүгд амиа алдсан байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллэснээр, наймдугаар сарын 1-нд буюу өчигдөр цэргийн тээврийн “Ми-8” нисдэг тэрэг Алеппо мужид хүмүүнлэгийн тусламж хүргээд, Хмейм дэх агаарын цэргийн бааз руу буцаж явжээ. Энэ үед Сирийн Идлиб мужид нисдэг тэргийг газраас буудан сөнөөсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)