УИХ-ын гишүүн, Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танаа

     

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулсан, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар анхдугаар хуралдаанаа 2016 оны долдугаар сарын 27-ны өдөр хийж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт 10 чиглэлээр үүрэг өгсний дотор Нийгмийн даатгалын шимтгэлээ нэг удаа төлөөд ажилласан жилээ тооцож, бодуулж болох эсэхийг судалж танилцуулахыг үүргийг Н.Номтойбаяр сайдад өгснийг би бүрэн дэмжиж байна.

Учир нь МАН-ын Хууль, эрх зүйн бодлогын газрын ахлах ажилтан М.Төрбат бие  2015 онд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлж байсан байдаг.

Энэ удаад уг асуудлыг хариуцсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад дахин хүргүүлж байна.

Сайд Таныг доорхи хуулийн төсөлд холбогдох тооцоо судалгааг сайтар хийж ард, иргэдийн саналыг тусган  Засгийн газарт танилцуулан улмаар УИХ-аар батлуулан хэрэгжүүлэхийг хүсч байна.

Нэг. Миний хувьд  доорхи үндэслэл, шаардлагыг харгалзан хуулийн төсөл боловсруулсан болно.

 Монгол улсын хувьд 1984, 1991, 1999, 2000, 2006, 2009, 2015 онуудад Өршөөлийн тухай хуулийг  баталж гэмт хэрэг үйлдсэн олон мянган иргэддээ төрийн өршөөл, энэрлийг  үзүүлж  байсан ба мөн 2008, 2015 онуудад Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж бизнес эрхлэгч олон зуун аж ахуйн нэгж, иргэддээ эрх зүйн таатай боломж олгосон байдаг.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн хатуу зохицуулалтаас шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бололцоогоор хязгаарлагдсан  олон мянган иргэд, тэдний гэр бүлийн гишүүд хохирч байгааг харгалзан тэдэнд нэг удаагийн хууль, эрх зүйн зохицуулалатаар төрийн өршөөл, энэрэл үзүүлэх, эрх зүйн боломжийг  олгох зорилгоор энэхүү хуулийн төслийг өргөн барьж байна.

1990 оноос хойш үзүүлсэн зургаан удаагийн Өршөөлийн тухай хуулийг  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас л өргөн мэдүүлж байсан бол энэхүү хуулийн төслийг хууль тогтоогчид нийгмийн зайлшгүй шаардлага, иргэдийн хүсэлтийг үндэслэн санаачлан боловсруулж өргөн мэдүүлж байгаагаараа онцлогтой болно.

Нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжих явцад Монголын төрөөс  Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дахь болон 5 дахь хэсэгт  заагдсан иргэдийнхээ үндсэн эрхийг нь хязгаарлах бус аль болохоор баталгаажуулах,  хууль, эрх зүйн таатай, тэгш боломж олгох, тэдний ирээдүйн амьдралын баталгааг хангах нь  Монголын төр иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаагийн нэг баталгаа, шударга ёсны илэрхийлэл болох ба энэ үүргээ ч биелүүлсээр ирсэн.

Үүний нэг тод илэрхийлэл нь УИХ-аас  2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль мөн бөгөөд  энэхүү хуулиар  өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй болон эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласанаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөгдөх боломжгүй байсан  иргэддээ ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах өргөн боломжийг олгосон ба  үүнд 700 000 гаруй иргэд хамрагдаж өөрсдийн ирээдүйн амьдралын баталгааг зохих ёсоор хангуулсан байна.

Хэдийгээр дээрх хуулиар 1990-2000 онуудын хоорондох харилцааг зохицуулж иргэдээ хамруулсан боловч 2000 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд мөн л өөрийн болон өөрөөс үл хамаарах шалтгаанаар Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сарын төлөх шимтгэлийг дараа сарын 5-ны дотор төлсөн байна. Шимтгэл төлөх, тайлагнах эцсийн хугацаа нийгмийн даатгалын төрөл бүрт нэг адил байна...” гэсэн хуулийн хатуу заалт, хязгаарлалтаас шалтгаалж  олон мянган иргэд нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүйн улмаас  хохирч ирээдүйн амьдралдаа санаа зовнисоор байна.

 Хууль санаачлагчид иргэд, сонгогчтой уулзаж байхад дээрх хуулийн хатуу хязгаарлалтаас шалтгаалж нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй үлдсэн олон зуун иргэд ирээдүйн амьдралдаа ихэд санаа зовниж байгаагаа  илэрхийлдэг ба Монголын төр хууль зөрчиж гэмт хэрэг үйлдсэн мянга мянган иргэдээ удаа дараа өршөөж, уучилж байсан байсан болон бизнес эрхлэгч олон зуун ажи ахуйн нэгж, иргэдээ хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө, татвар төлөлтөнд боломж олгож  байхад тухайн цаг үеүүдэд нийгмийн даатгалын шимтгэлээ янз бүрийн шалтгааны улмаас төлж чадаагүйн улмаас хохирч байгаа иргэддээ нэг удаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эрх зүйн боломж олгох нь шударга,тэгш,  энэрэнгүй зарчимд нийцсэн үйлдэл болно гэсэн санал хүсэлтийг илэрхийлж байсан.

Мөн гадаадад сурч, ажиллаж амьдарч буй олон иргэдээс ч энэ тухай санал хүсэлтийг байнга илэрхийлдэг нь энэхүү хуулийн төслийг яаралтай батлан гаргаж иргэдийнхээ ирээдүйн нийгмийн баталгааг хангах зайлшгүй шаардлага байгааг харуулж  байна.

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Иргэн бүрт 1.5 сая төгрөг хүртээх талаар авах арга хэмжээний тухай” 84 дүгээр тогтоол гаргаж Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, шимтгэлийг тэтгэврийн санд нөхөн төлүүлэх нэг удаагийн эрх зүйн орчныг бүрдүүлэх талар арга хэмжээг авч байсан боловч төдийлэн үр дүнтэй болж чадаагүй.

Тухайн үед буюу 2008 оны эцсийн судалгаагаар  2,6 сая хүнээс тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой 1,3 сая хүн байсан ба тэднээс 547 мянган хүн нь тэтгэврийн даатгалд хамрагдаад үлдсэн 759 мянган хүн даатгалд хамрагдаж чадаагүй байсан судалгаа гарч байсан.

 

                     Даатгал төлдөггүй эдгээр иргэдийн дотор төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажилладаг болон малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гээд 480 гаруй мянган иргэн бүртгэгдсэн ба харин ажил хийдэггүй 267 мянган иргэн байдаг гэсэн судалгаа байсан ба эдгээр иргэдийг Эх орны хишиг болох нэг сая төгрөгөөрөө дор хаяж таван жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох боломжийг нэг удаад олгохыг зорьж байсан практик байсан боловч хэрэгжүүлж чадаагүй байна.

 

                     Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ

 

                     Хуулийн төслийг боловсруулахдаа  2000-2015 он хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан хатуу хязгаарлалтын улмаас тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн төслийг боловсрууллаа.

 Хуулийн төслийг нэг удаагийн үйлчлэлтэй байхаар тусгав.

 Хуулийн төсөлд 2000-2015 он дуусталх хугацаанд өөрөөс болон өөрөөс нь үл хамаарах нөхцөл, шалтгааны улмаас тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй иргэд манай улсад хэд байгаа талаарх Улсын нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгааны үндсэн дээр тэдгээр иргэдийг бүрэн хамруулах ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах, хуулийн хамрах хүрээ, үйлчлэлийн хугацаа зэргийг тусгасан болно.

 

                     Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагавар

 

                     2000-2015 оныг дуусталх хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлөөгүй болон бүрэн төлөөгүй ойролцоогоор 200 мянга гаруй иргэдийн ирээдүйд авах тэтгэврийн даатгалд хамрагдахад нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон орлогоос нөхөн тооцоход манай улсын тэтгэврийн даатгалын санд 50 гаруй тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого орох юм.

Эдгээр иргэд нэг удаагийн арга хэмжээгээр тэтгэврийн даатгалын шимтгэлийн төлж чадаагүй алдагдсан хугацаагаа нөхөн тооцуулснаар ирээдүйн баталгаагаа зохих ёсоор хангуулж төр засгийн зүгээс хэрэгжүүлж байгаа  бодлогод насан туршдаа талархах болно.

 

   Дөрөв. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон шинээр батлах, өөрчлөлт оруулах хууль, тогтоолын талаар

 

                     Энэхүү хуулийн төсөл нь Монголын төрөөс иргэдийнхээ ирээдүйн нийгмийн баталгааг хангуулах зорилтыг агуулсан ба иргэддээ энэхүү хууль, эрх зүйн боломжийг олгосноор тэдэнд алдагдсан эрх, боломжийг нь нэг удаагийн арга хэмжээгээр олгохоор “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай” хуулийн төсөл нэртэйгээр боловсруулагдсан.

 

                     Уг хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжуудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй болно.

 

 

ТӨСӨЛ

 

ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН

ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ

      1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт 2000-2015 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар төлж чадаагүй иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулахтай  холбогдсон нэг удаагийн харилцааг зохицуулахад оршино.

     2 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалын  шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж

2.1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай болон  энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

     3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” гэж 2000-2015 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар төлж чадаагүй иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож нөхөн төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах ажиллагааг.

     4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1. Энэ хуулийн үйлчлэлд 2000-2015 оны  хооронд нийгмийн даатгалын шимтгэлээ  өөрөөс болон өөрөөс үл хамаарах шалтгаанаар төлж чадаагүй  иргэд хамаарна.

     5 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох шимтгэлийн хувь хэмжээ

5.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний сард нөхөн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Засгийн газраас баталсан тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тогтооно.

     6 дугаар зүйл. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох

6.1. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний  нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.

6.2. Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний нэгдсэн бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төвлөрүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлтэй зөвшилцөн батална.

     7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

7.1. 2000-2015 онуудын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн энэ тухай өргөдлөө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ДАРГА               М.ЭНХБОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Анхаар (202.9.41.220)

    2016-08-03

    Ойрын өдрүүдэд болж буй хэт халалтаас үүдэлтэй болон бусад шалтгаануудаас даралтын өөрчлөлтөд орж байгаа хүмүүс дараахь линкээр орж, өөрөө өөртөө болон гэр бүл, ойр дотнынхондоо анхны тусламж үзүүлэгч даралт тэнцвэржүүлэгч аппаратыг сонирхоно уу. https://www.orca.mn/home/product/139

  • irgen (112.72.12.19)

    2016-08-03

    bicheech nertei nuhur uls turuu bolmoor yum ND-aa nuhuj tuluh hi nam hargalzahgui buh hund heregtei asuud*****

  • zozhin (103.212.119.142)

    2016-08-03

    E-Mart delguur.ajillaj exellee 7xonog amraaxguui mongolchiuudiig ajjilluulaa. end mongol ulsiin xodolmoriiinxuuli uilchildeg umuu.esvel xunii xodolmoriig moljood iluu tsagii ni mongiig luibardaad ongorokh yumuu ene chine xulgai ch luivarchin bisguu ecvel esvel tor zasgiin olkhioguigees bolood uxer mongolchuud geed luivardaad ongorokh uym boluu ug ni mongolchuud MAH -nSBatboliinmedeld baugaaa shuu dee nogoo byaldaauuch xurgan darga nar ni yax yum bol Mongol ulsiin xodolmoriin xuuli gej baimaar yum daa

  • Иргэн (153.215.211.72)

    2016-08-02

    Гадаадад ажиллаж, сурч байсан иргэдээ хамруулаарай. Ялангуяа ажиллаж байсан хумуус монголд байгаа аав ээж ах дуу нарынхаа амьдралыг нь авч явж байсан шуу. Энэ бол эх орондоо хийж байсан хоронго оруулалт шуу

  • irgen (202.9.42.4)

    2016-08-02

    2001-2015 onyg hunuj ugvul uneheer bayarlaj baina,demjij baina

  • Sainaa (202.9.41.91)

    2016-08-02

    Sain sain

  • bicheech (150.129.141.42)

    2016-08-02

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан