Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс дэх хариулгагүй малыг хашаалах, албадан нүүлгэх арга хэмжээ авч байна

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 85 тогтоолоор батлагдсан “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам”, дүүргийн Засаг даргын 2016 оны А/201 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд мал бүхий иргэдэд удаа дараа малаа зөвшөөрсөн бүс нутагт гаргах тухай Засаг даргын албан мэдэгдэл, шаардлагыг хүргүүлсэн боловч иргэд иргэний үүргээ биелүүлэхгүй зам дагуу хариулгагүй малаа бэлчээж, цэцэг, мод, зүлэг сүйтгэж байна.

Иймд дээрх бүс нутгийн малыг хашаалах, албадан нүүлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах ажлыг 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн 2-р хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хариуцсан хороодтой хамтран зохион байгуулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Mongol (202.21.116.2)

    2016-08-03

    зөв өө хө. Хот шиг л баймаар байна ш дээ. Зайсан, 120 мянгат, Зуслангийн орчим, Яармаг гээд л малчны хотонд байгаа м шиг газар хаа сайгүй л боллоо шү дээ