Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өгсөн үүрэг чиглэлийн дагуу  БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнгөрсөн долоо хоногт улсын болон хувийн их, дээд сургуулиудын  захирал, холбоодын удирдлагатай уулзаж, сургалтын  төлбөрийг энэ жил нэмэгдүүлэхгүй байх талаар зөвшилцөж ойлголцлоо.  Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-12 хувиар нэмсэн  төдийгүй сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 1.0-2.9  сая төгрөгт хүрсэн юм.  Үүний улмаас   хувийн  зардлаар суралцдаг нийт 150980 оюутны  49 хувь  болох 73 мянга орчим оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна.  Энэ байдлаас харахад  эдийн засгийн хүндрэлтэй энэ жилийн хувьд сургалтын төлбөрийг дахин нэмэгдүүлэх нь нийгэмд илүү их дарамт үзүүлнэ  гэж талууд үзжээ

ЭХ СУРВАЛЖ : БСШУС-ын яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)