АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэв

АТГ өнгөрсөн долоодугаар сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй есөн гомдол, мэдээлэлийг хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгаснаас гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэж, долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 13 гомдол, мэдээллийг шалгаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн дөрвөн хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж, одоогоор эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна гэж АТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)