Л.Мягмарсүрэн “Ган үзэг”-ийн эзэн боллоо

                

“Ган үзэг-2016” яруу найргийн наадмын тэргүүн байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн шалгарлаа. Улаанбаатар Төмөр замын Соёлын ордонд болсон яруу найргийн наадамд 40 гаруй найрагч оролцсон юм. Монголын зохиолчдын эвлэлийн салбар, Улаанбаатар төмөр замын дэргэдэх утга зохиолын нэгдэл, “Ган зам” сонинтой хамтран эх сайхан монгол хэл, яруу найргаар дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулах зорилгоор уг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Наадамд яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн гурван шүлгээр оролцдог. Наадмын тэргүүн байрт Л.Мягмарсүрэн шалгарсан бол Улаанбаатар Төмөр замын ажилтан яруу найрагч Б.Баярмагнай удаалж, шагналт байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул, Б.Баттулга, М.Амархүү нар орсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)