Алеппогийн халдлагад 200 гаруй хүн өртөв

Сирийн умард нутгийн Алеппо хотод энэ сарын 1-нд зэвсэгт этгээдүүд дайрч 30 орчим энгийн номхон иргэн амь эрсдэж, 210 хүн бэртсэн байна. Сирийн үндэсний телевизийн мэдээлснээр, зэвсэгт этгээдүүд өнгөрсөн ням, даваа гаригт пуужин болон тэсрэх бөмбөгөөр Сирийн засгийн газрын цэргийн Алеппо дахь эзэмшлийн нутгийг үргэлжлүүлэн дайрчээ. Алеппо нь Сирийн эдийн засгийн төв бөгөөд хамгийн том хот байсан юм. Урт хугацааны турш Сирийн засгийн газрын цэрэг уг хотын баруун хэсгийг эзэмшилдээ байлгаж, харин сөрөг хүчин болон хэт даврагч бүлэглэл хотын зүүн хэсгийг эзэмшиж байгаа юм. Өдгөө Засгийн газрын цэрэг Алеппо дахь зэвсэгт этгээдийг бүслэсэн байна. Сирийн Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 28-нд өршөөлийн хууль гаргаж, Засгийн газарт зэвсгээ тушааж бууж өгсөн хүмүүсийг өршөөнө гэжээ. Алеппогийн иргэд өнгөрсөн сарын 30-нд Засгийн газрын уриалгын дагуу зэвсэгт этгээдүүдийн захирч буй нутгаас дүрвэн гарчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)