“Доригийн эрэлд” бокс оффисыг тэргүүлж байна
- 2016-08-04
- Энтертайнмент
- 0

“Уолт Дисней” болон “Пиксар” студийн хамтын бүтээл “Доригийн эрэлд” кино энэ долоо хоногийн бокс оффисыг тэргүүлж байна. Өнгөрсөн зургаадугаар сард нээлтээ хийсэн уг бүтээл өдийг хүртэл кино жагсаалтын тэргүүнд тогтмол бичигдэж байгаа юм. Тус кино нээлтээ хийсэн долоо хоногтоо 8.1 сая ам.долларын ашиг олсноор “Бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон хүүхэлдэйн кино” жагсаалтад бичигдэх болсон юм. Энэ долоо хоногт “Доригийн эрэлд” -ийн араас “Жэйсн Борн”, “Тэжээмэл амьтдын нууц амьдрал” зэрэг кино удаалж байна. Тус кино нь “Немогийн эрэлд” хүүхэлдэйн киноны үргэлжлэл бөгөөд нөхөрсөг, тусч цэнхэр загас Доригийн тухай өгүүлдэг юм. Киноны гол дүрүүдэд алдарт хөтлөгч Эллэн ДеЖенерс, Алберьт Брүүкс, Хайден Роленс нар дуу оруулжээ.
А.Даваа

Сэтгэгдэл (0)