РИАННА Парист дэлгүүрээ нээжээ
- 2016-08-04
- Энтертайнмент
- 0

Дуучин Рианна Парис хотноо Попап дэлгүүрээ өнгөрсөн сарын 30-нд нээсэн байна. Парисын “Collete” худалдааны төвд байрлах уг дэлгүүрт дуучин бүсгүйн сурталчилдаг дэлхийд алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнээс худалдаалах аж. Тухайлбал, “Диор” брэндийн нүдний шил, “Manolo Blahnik”- ийн гутал, “Пума” брэндийн спорт загварууд болон дуучны нэрийн үнэртэй ус зэргийг худалдаалах юм. Дуучин бүсгүй энэ зун “Анти” аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан өнгөрсөн бямба гаригт Парист тоглосон байна. Сонирхуулахад, Рианна цахим дэлгүүрээ өнгөрсөн сард нээсэн ба эрэлт ихтэй байгаа ажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)