Харри Поттерын сүүлчийн зохиол худалдаанд гарав
- 2016-08-04
- Энтертайнмент
- 0

Жоан Роулингийн “Harry Potter and the Cursed Child” ном өнгөрсөн ням гаригт худалдаанд гарчээ. Энэ ном нь Харри Поттерын цувралын найм дах буюу сүүлчийн зохиол гэдгээрээ уншигчдын сонирхлыг татаж байгаа аж. Тус зохиолын үйл явдал “Harry Potter and the Deathly Hallows” номонд болсон үйл явдлаас 19 жилийн дараа өрнөх юм. Харри Поттер насанд хүрсэн бөгөөд Ид шидийн яаманд ажилладаг болсон тухай өгүүлэх ба Жиннитэй гэрлэж, тэд хамтдаа гурван хүүхэд өсгөдөг байна. Харин зохиолын гол дүр нь түүний дунд хүү Альбус Северус гэнэ. Энэхүү номын худалдаа эхлэхээс хэдхэн цагийн өмнө Лондон хотын Palace театрт ижил нэртэй жүжгийг тоглосон байна. Их Британийн номын дэлгүүрүүд нээлтийн дараа шөнийн турш ажиллажээ.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)