Гиммлерийн хувийн тэмдэглэл ил боллоо

 

        Гуравдугаар Рейхийн хамтрагч, улс төр, цэргийн зүтгэлтэн Генрих Гиммлерийн хувийн тэмдэглэл ил болжээ. Уг тэмдэглэл нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны дотоод архивт 70 жил хадгалагдсан аж. Дэлхийн II дайны холокост буюу “Еврейн устгал”-ын үед бичсэн тэмдэглэл юм. Хувийн тэмдэглэлд еврейчүүдийг хэрхэн устгасан тухай болон нацизмын үеийн өдөр хоног, Минскийн ойролцоо хороосон хоригдлуудын тухай дүрслэн буулгажээ. “Лондон Таймс” сонинд дурдсанаар уг тэмдэглэл Улаан арми нацист Германыг бут ниргэж, эзэлсэний дараа эзнээсээ алдагдсан байж болзошгүй гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)