Ш.Абэ дэд бүтцээ шинэчилнэ
- 2016-08-05
- Дэлхий
- 0

Японы Засгийн газар энэ сарын 2-нд эдийн засагт шинэчлэл хийх 28.1 их наяд иений төсвөө баталжээ. Тус улсын Засгийн газрын төлөвлөгөөний дагуу “Абэгийн эдийн засаг”- ийг дахин эхлүүлж, эдийн засгийн хямралаас сэргийлэхийг оролдох аж. Төсвийн энэхүү хөрөнгийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, хүн амын бүтцийг сайжруулах, бага орлоготой хүмүүст нөхөн олговор олгох, Их Британийн “Европоос тусгаарласан” хэрэгт нөлөөлж болзошгүй жижиг, дунд оврын аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл олгох, газар хөдлөлтийн дараах сэргээн босголтод зарцуулах юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу ирэх хоёр жилд дотоодын нийт бүтээгдэхүүнийг 1.3 хувиар өсгөх юм байна.

Сэтгэгдэл (0)