АНУ Иранд 400 сая ам.доллар төлжээ
- 2016-08-05
- Дэлхий
- 0

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн захиргаа өнгөрсөн нэгдүгээр сард Ираны талд 400 сая ам.доллар нууцаар шилжүүлсэн талаар “Wall Street Journal”-д бичжээ. Энэхүү мөнгийг Ираны шоронд хоригдсон АНУ-ын дөрвөн иргэнийг чөлөөлөх зорилгоор шилжүүлсэн бололтой. Эх сурвалжид мэдээлснээр, АНУын тал төлбөрийг 400 сая ам.доллартай тэнцэх евро, франк зэрэг гадаад валютаар хийсэн байх гэжээ. Ингэхдээ Швейцарийн банкаар дамжуулсан байх магадлалтай юм байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд Вашингтон Ираны шоронд хоригдсон сэтгүүлч Жейсон Резаян тэргүүтэй таван иргэнээ АНУ-д хоригдсон Ираны долоон иргэнээр сольсон билээ.

Сэтгэгдэл (0)