Энэтхэгийн Засгийн газар олимпын аваргыг хамгийн өндрөөр байлжээ

 

        Рио­де­Жанейро хотноо болж буй зуны олимпын наадамд 206 улсын 10500 тамирчин спортын 28 төрөлд хүч сорьж байна. Тус наадамд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гарган алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчинд тухайн улс орноос нь мөнгөн урамшуулал олгодог билээ. Энэ удаагийн олимпын наадмаар АНУ алтан медаль хүртсэн тамирчиндаа 25 мянган ам.доллар, мөнгөн медаль 15 мянга, хүрэл 10 мянган ам.доллар олгохоор шийдвэрлэжээ. Мөн Энэтхэгийн Засгийн газраас энгэртээ алтан медаль гялалзуулсан тамирчинд 10 сая рупи буюу 150 мянган ам.доллар, мөнгөн медаль 120 мянга, хүрэл 80 мянган ам.доллар өгөх аж. Австрали улс алтан медальдаа 20 мянга, мөнгөн медальдаа 13400, хүрэл 10 мянган ам.доллар болон “Адидас” брендийн урамшууллын карт өгөхөөр шийдвэрлэжээ. Харин манай хөрш БНХАУ, ОХУ­ын хувьд зөвхөн алтан медальд дагалдуулах мөнгөн урамшууллыг баталсан бөгөөд мөнгө, хүрэл медалийн урамшуулал хараахан тодорхой болоогүй байна. БНХАУ алтан медальд 210 мянган юань буюу 31400 ам.доллар, орон сууц, тансаг зэрэглэлийн машин өгөх бол ОХУ 135 мянган доллар өгөх гэнэ. Сонирхуулахад, Их Британи, Норвеги, Швед, Хорват зэрэг улс ямар ч мөнгөн урамшуулал өгөхгүй аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.115.35)

    2016-08-09

    Ter ih britani tiim aihtar ain,tegehed manaih munguguigee medehgui baizh hed bil ee bas sar bolgon ain... Bod do