“Брижит Жонсын хүү” удахгүй мэндэлнэ
- 2016-08-09
- Дэлхий
- 0

Английн зохиолч Хелен Филдинг “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” номынхоо дөрөв дэх цувралыг ирэх аравдугаар сард худалдаанд гаргахаар болжээ. Хелен “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Шинэ цувралаа 1995 онд “The Independent” сонинд хэвлүүлсэн өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэн” гэжээ. “Брижит Жонсын хүү” романы нээлт киноныхоо гуравдугаар цувралын дараа болж буйгаараа онцлог юм. Хелен Филдинг “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” романаа 1996 онд хэвлүүлсэн бол гурав дахь цувралаа 2013 онд худалдаанд гаргасан билээ. Тус зохиолоос сэдэвлэсэн уран сайхны кино нийт 282 сая ам.долларын ашиг олсон байна.

Сэтгэгдэл (0)