Акихито хаан мэдэгдэл хийв

 

        Японы эзэн хаан Акихито ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхээр болжээ. Тэрбээр 2011 онд газар хөдлөлт, цунами болсны дараа ард иргэддээ хандан ганц удаа үг хэлжээ. “NHK” телевизийн мэдээлснээр, эзэн хаан зүрхний мэс засалд орж, хавдрын эмчилгээ хийлгэжээ. Акихито хаан угсаа залгамжлах хунтайж Нарухито хаан ширээгээ өвлүүлэн өгөх хүсэлтэй юм байна. Японы хуульд эзэн хаан суудлаасаа буух тухай албан ёсны зүйл заалт байдаггүй аж. Тиймээс Акихитогийн шийдвэртэй холбогдуулан хуульд нэмэлт өөрчлөлт оруулж магадгүй юм. Үндсэн хуульд зааснаар Японы эзэн хаанд улс төрийн эрх мэдэл байдаггүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)