Бразилийн Олимпын хороо Хятадаас уучлалт гуйв
- 2016-08-10
- Дэлхий
- 0

Олимпын наадмын нээлтийн ёслолоос эхлэн өдийг хүртэл Хятадын далбааны буруу загварыг өргөсөндөө БНХАУ-аас Бразил улсын Олимпын хороо албан ёсоор уучлал гуйсан талаар “BBC” агентлаг мэдээллээ. Тус улсын олимпын хорооны дарга Марио Андрада орон нутгийн хэвлэлд “ Тийм ч ноцтой алдаа гэж үзэхгүй байна. Харах төдийд анзаарагдахаар ноцтой зүйл биш байна. Гэхдээ бид үүрэг хариуцлагынхаа дагуу Хятадын далбааг зөв болгож алдаагаа засах болно. Төрийн далбааг үйлдвэрлэсэн компанитай холбогдож уламжилсан тул тун удахгүй зөв хувилбар ирнэ” хэмээн ярьжээ. Тугийг алдаатай хэмээн үзэх учир нь Хятадын төрийн далбааны төвд байрлах том таван хошууг тойрсон жижиг дөрвөн од нь нумарсан хэлбэртэй байдаг. Гэтэл олимпын наадамд ашиглаж буй далбааны жижиг дөрвөн од нь эгц босоо чиглэлтэй байгаа аж. 2012 оны Лондоны олимпын үеэр энэ мэт төрийн далбаатай холбоотой асуудал гарч байсан юм. Тодруулбал, Умард Солонгосын далбааны оронд Өмнөд Солонгосын далбааг өргөсөн нь асуудал дагуулж байсан аж. Мөн өнгөрсөн долоо хоногт Австралийн телевизийн олимпын наадмын тойм мэдээний үеэр Хятадын төрийн далбааны оронд Чилийн далбааг гаргажээ.

Сэтгэгдэл (0)