Х.Клинтон кампанит ажилдаа 52 сая ам.доллар зарцуулжээ

 

        АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон сурталчилгааны ажилдаа 52 сая ам.доллар зарцуулсан бол өрсөлдөгч Д.Трамп нь нэг ч зоос гаргаагүй талаар “NBC News” телевиз мэдээлжээ. Энэхүү мэдээллээ “Advertising Analytics” компанийн судалгаанд үндэслэсэн байна. Эх сурвалжид мэдээлснээр, Хилларигийн кампанит ажилдаа зарцуулсан мөнгөний нэг хэсэг болох 39 сая ам.долларыг дэмжигчдийн хандивын сангаас гаргасан аж. Х.Клинтоны кампанит ажлын зардлын ихэнх хувийг телевизийн сурталчилгаанд зарцуулж байгаа юм. Харин Дональд Трампын баг сурталчилгаанд 8 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн ч одоогоор сохор зоос ч үрээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)