Тереза Мэй В.Путинтэй уулзана
- 2016-08-12
- Дэлхий
- 0

Их Британийн Ерөнхий сайд Тереза Mэй ирэх есдүгээр сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар болсон тухай “Sky News” агентлаг мэдээлжээ. Ингэхдээ Тереза Мэйн твиттер хуудастаа бичсэн жиргээг үндэслэсэн байна. Эх сурвалжид дурдсанаар Ханжоу хотод ирэх сарын 4-5-нд болох уулзалтын нэг гол үйл явдал нь ОХУын Ерөнхийлөгч Английн Ерөнхий сайд нарын уулзалт байх болно гэжээ. Өмнө нь Кремлийн хэвлэлийн албанаас В.Путин Тереза Мэй нар утсаар ярьсан ба ойрын хугацаанд уулзаж магадгүй талаар мэдээлж байсан билээ. Тэд ийнхүү утсаар ярихдаа хэд хэдэн салбарт хамтран ажиллах боломжтойг онцлоод зарим чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар хэлэлцсэнийг ОХУын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Энэхүү утасны яриаг Их Британийн талаас санаачилсан байна.

Сэтгэгдэл (0)