“Google” 6.7 сая ам.долларын торгууль төлнө

 

        ОХУ-ын Монополийн эсрэг газраас “Google” компанид зургаан сая 758 мянга гаруй ам.долларын засаг захиргааны торгууль ногдуулсан байна. “Google” компани ОХУ-ын Монополийн эсрэг газрын торгуулийн мэдээг хүлээн авсан бөгөөд нягт судалсны дараа дараачийн үйл ажиллагаагаа дахин шийднэ гэжээ. ОХУын хамгийн том хайлтын систем “Яндекс” өнгөрсөн онд “Google” компаний эсрэг гомдол гаргажээ. Өнгөрсөн оны есдүгээр сард, ОХУ-ын Монополийн эсрэг газар уг хэргийг хүлээн авч “Google” компани Оросын монополийн эсрэг хууль зөрчсөнийг нотолсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)