НҮБ-ын даргыг энэ сард томилно
- 2016-08-15
- Дэлхий
- 0

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг энэ сард даргалагч Малайзийн суурин төлөөлөгч Дато Яамлан Ибрагим энэ сарын 12-нд мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Аюулгүйн зөвлөл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон томилох гурав дахь ээлжийн санал хураалтыг энэ сарын 29-нд хийхээр тогтсон” гэжээ. Аюулгүйн зөвлөл өнгөрсөн сарын 21 болон энэ сарын 5-нд хоёр удаагийн санал хураалтыг явуулсан боловч дүнг нийтлээгүй юм. Хорватын Гадаад хэргийн сайд асан Весна Пусич наймдугаар сарын 4-нд сонгуулиас албан ёсоор нэрээ татсанаар 11 нэр дэвшигч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалд өрсөлдөхөөр болсон. Албан бус мэдээгээр НҮБ-ын Дүрвэгсдийн үйл хэрэг хариуцсан дээд комиссар асан Гутерриш санал хураалтыг тэргүүлж байгаа аж.

Сэтгэгдэл (0)