Мухаммед Алигийн бээлий 608 мянган ам.долларт хүрчээ
- 2016-08-16
- Дэлхий
- 0

Мэргэжлийн боксын алдарт тамирчин Мухаммед Алигийн Жо Фрезертэй хийсэн 1971 оны “Зууны тулаан”-даа өмсч байсан бээлийг дуудлага худалдаагаар борлуулжээ. Уг бээлийг 2014 онд болсон “House of Blue”-ийн дуудлага худалдаанаас 218 мянган ам.доллараар худалдаж авсан Жефф Розенберг гэгч цуглуулагч дахин дуудлага худалдаанд оруулж 608 мянган ам.долларт хүргэсэн байна. Тэрбээр “Түүний бээлийг хоёр жил эзэмшинэ гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Надаас ч илүү хүндэтгэх эзэнтэй боллоо гэж бодож байна” гэж ярьжээ. Мухаммед Алигийн бээлийн хамгийн ихдээ 965 мянган ам.долларт хүрч байсан юм. Тодруулбал, Мухаммед Али болон 1965 онд түүний хүчтэй өрсөлдөгч гэгдэж байсан Сони Листон нарын өмсч байсан хос бээлийг Нью-Йорк хотод дуудлага худалдаанд оруулж байсан билээ.

Сэтгэгдэл (0)