Кенни Бейкер таалал төгсчээ

 

        “Оддын дайн” киноны “R2-D2” роботын дүрээр олонд танил болсон, Их Британийн жүжигчин Кенни Бейкер 81 настайдаа таалал төгсчээ. Тэрбээр амьсгалын замын хүнд өвчтэй байсан бөгөөд сүүлийн хэдэн сард бие нь огцом дордож, эмчилгээнд хамрагдаж байсан гэнэ. 112 см өндөртэй жүжигчинг нярай байхад нь одой болохыг нь тогтоож байсан гэдэг. 1977 онд гарсан “Оддын дайн” киноны анхны ангид тоглосноос хойш 2005 оныг хүртэл нийт зургаан цувралд Жедай тулаанчдад тусалдаг “R2-D2” роботын дүрийг бүтээсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)