Ханжоуд ачааны автомашин нэвтрэхийг хориглов
- 2016-08-16
- Дэлхий
- 0

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үед Ханжоу руу ачааны автомашин нэвтрүүлэхийг хотын захиргаанаас хориглосон тухай “South China Morning Post” сонинд нийтэлжээ. “Их 20”-ийн уулзалт ирэх сарын 4-5-нд Ханжоуд болох бөгөөд аюулгүй байдлыг сахин хамгаалах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан аж. Хориг энэ сарын 28-наас ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм. Түүнчлэн тодорхой авто замын сүлжээгээр дугаарын хязгаарлалт хийхээр болсон байна. Ханжоу хотод 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж. Хотын захиргаанаас тээврийн хэрэгслээр химийн бодис, тэсэрч дэлбэрэх бараа тээвэрлэхгүй байхыг сануулжээ. Мөн “Их 20”-ийн уулзалтыг угтан оршин суугчдыг гудамжинд шүлсээ болон хог хаяхыг хориглосон журам баталж, торгууль ногдуулж эхэлжээ.

Сэтгэгдэл (0)