Пхеньян БНСУ-д пуужин худалдаалахгүй байхыг уриалав
- 2016-08-16
- Дэлхий
- 0

Умард Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ “Герман Өмнөд Солонгост “Таурус” пуужин худалдаалах төлөвлөгөөгөө нэн даруй зогсоохыг шаардаж байна. Учир нь энэ үйл ажиллагаа Солонгосын хойгийн эв нэгдлийг алдагдуулж байна” гэжээ. Энэ тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжид дурдсанаар Ардчилсан Солонгосын төлөөлөгч “Таурус” агаараас хамгаалах пуужин Умард Солонгосын стратегийн баазад оновчтой цохилт өгөхөөр зориулсан болохыг онцолсон юм. Герман Өмнөд Солонгост энэ пуужинг худалдахад хүрвэл Солонгосын хойгийн байдлыг илүү хурцатгаж, Өмнөд Солонгосын талыг өөгшүүлсэн үйлдэл болох юм байна. Иймд Германы талыг ухаалаг шийдвэр гарган, Сөүлд пуужин худалдаалах төлөвлөөгөө цуцлахыг уриалсан аж.

Сэтгэгдэл (0)