Хамгийн орчин үеийн номын санг Этүгэн Их Сургууль Монголд нээлээ

 

            Этүгэн их сургуулийн хичээлийн 2-р байр буюу Чингисийн талбайн хойхон талд шинээр 1'000 м2 талбай бүхий хамгийн сүүлийн үеийн номын сан үүд хаалгаа нээлээ. Уг номын санг хамгийн сүүлийн үеийн хэмээн онцолсны учир нь гадаадын нэр хүнд бүхий сургуулиудын номын сангийн стандартаар хувцас, цүнхээ хадгалуулах өрөө, бүлгээр хичээллэх заал, чимээгүй уншлагын заал болон цахим орчин зэргээс бүрдсэн юм.

 

 

            Бүлгээр хичээллэх хэсэгт оюутнууд өндөр нам төрөл бүрийн ширээн дээр сууж нарс модны доор хичээлээ найзуудтайгаа зөвлөлдөн давтах боломжтой төдийгүй хүсвэл буйдан дээр тухлан номоо уншиж тэр ч бүү хэл унтсан ч болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)