Telemax Communication LLC - д Маркетинг хариуцсан захирлаар ажиллахыг урьж байна

Өрсөлдөхүйц цалин, найрсаг хамт олон, ажиллах таатай орчин, карьерийн өсөлтийг эрэлхийлж буй ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА 
Өрсөлдөхүйц цалин, найрсаг хамт олон, ажиллах таатай орчин, карьерийн өсөлтийг эрэлхийлж буй 
ТАНЫГ АЖИЛД УРЬЖ БАЙНА 

Компанийн танилцуулга: Монголын харилцаа холбооны салбарт хэдийнээ өөрийн гэсэн нэр хүнд байр суурьтай болоод байгаа “Телемакс Коммуникэйшн” ХХК нь 2007 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Mobile Wimax буюу өргөн зурвасын утасгүй холбоонд суурилсан бүрэн хөдөлгөөнт утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. 

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага: 

    Багаар ажиллах чадвартай 
    Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой 
    Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг 
    Бүтээлч сэтгэлгээтэй 

МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ 

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн маркетингийн багийг удирдаж хэрэглэгчдэд “Телемакс Коммуникэйшн” ХХК-ийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг таниулах, борлуулалтыг дэмжихийн тулд төрөл бүрийн маркетингийн үйл ажиллагааг санаачлан төлөвлөж, амжилттай хэрэгжүүлнэ. 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Олон улсын бизнес, маркетинг, бизнесийн удирдлагаар гадаад, дотоодын их дээд сургууль төгсөж мэргэшсэн 
- Мэргэжлээрээ болон ПР, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай 
- Удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах өндөр ур чадвартай 
- Бичих, ярих, бичиг баримт боловсруулах өндөр чадвартай 
- Дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай 
- Манлайлагч, шинийг санаачлагч 
- Ажлын хариуцлага өндөр, ажлыг цагт нь дуусгах чадвар эзэмшсэн 
- Харилцааны болон илтгэх чадвар бүрэн эзэмшсэн 
- Англи хэлний өндөр мэдлэгтэй, хувийн зохион байгуулалт сайтай 
Анкет хүлээн авах хугацаа: 2012 оны 01 сарын 23 -ны өдрийг хүртэл 

Бүрдүүлэх материал: 
-    Анкет, CV ( Компанийн төв байр дээр биеэр ирж бөглөх буюу эсвэл www.telemax.mn сайтаар онлайнаар, hr@telemax.mn хаягаар ирүүлэх боломжтой) 
-    Иргэний үнэмлэхний хуулбар 
-    Боловсролын дипломны хуулбар 
-   Цээж зураг 1 хувь (3x4-ийн хэмжээтэй) 

Хаяг: 1-р төрхийн зүүн урд Азмон төв 304 тоот, Холбоо барих утас: 77201020, 91111940
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.20.178)

    2012-01-10

    ямар гоё юм бэ